АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулах хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-20 12:53:39

ВАШИНГТОН./РИА Новости/. Ираны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн асуудлаар тус улстай гэрээ байгуулна гэж АНУ-ын эрх баригчид найдаж байгаа тухай Ираны асуудлыг хариуцсан Америкийн тусгай төлөөлөгч Брайан Хук мэдэгдэв.


“Иран улстай байгуулна хэмээн найдаж байгаа шинэ гэрээ нь хоёр улсын хоорондох хувийн тохиролцоо биш байх болно. Энэ бол маш чухал. Урьд нь байгуулсан цөмийн хэлэлцээр гэрээ байгаагүй, уг гэрээг АНУ-ын Сенатын танхимаар хэлэлцүүлээгүй, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлсэн, энэ нь хангалтгүй юм. Тиймээс бид гэрээ байгуулахыг уриалж байна, цөмийн хэлэлцээр нь гэрээ байх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна.


Түүний хэлснээр, АНУ холбоотнуудтайгаа, мөн Орос, Хятадтай хамтран ажилласаар байгаа аж. Шинэ гэрээ нь Ираны “цөмийн хөтөлбөрийг, мөн баллистик пуужингиийн хөтөлбөрийг ч хамрах” ёстой гэж Брайан Хук онцлон тэмдэглэжээ.


Д.Жаргал

Холбоотой мэдээ