Мэргэжилгүй 54 иргэн амжилттай суралцаж байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 12:57:51

Завхан аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Богд Шүтээн ХХК, Дэлхийн Зөв ОУ-ын байгууллага хамтран Улиастай сумын зургаан багийн 54 иргэнд оёдлын түр дамжаа хичээллүүлж байна.

Аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос ажил мэргэжилгүй иргэдэд мэргэжил олгох зорилгоор олон сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал оёдол, эсгүүр, үсчин, гоо сайхан, жижиг бизнес эрхлэх бизнесийн шилдэг санаанууд өгөх, төсөл хамтран бичих зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн оёдол эсгүүрийн сургалт дамжаанд суралцаж буй иргэд 21 хоногийн хугацаанд мэдсэн сурсанаараа бүтээл гарган тайлан тавих юм байна. Цаашид улирлын чанартай хүнсний ногоо тарих, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр сургалт хийх ажээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ