Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үзүүлэлтийг судалж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-09-16 18:05:50

Дорнод /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үзүүлэлтүүдийг тооцох судалгааг Дорнод аймагт хийж байна. Энэ ажлыг  Орон нутгийн хөгжлийн сан, Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий SECIM төслийн санхүүжилтээр явуулж байгаа юм. Тодруулбал, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үзүүлэлтүүдийг тодорхойлох арга зүйг боловсруулахын тулд тус аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, ХХҮГ хамтран туршилтын судалгаа хийж байна.

Судалгааны багийнхан Хэрлэн, Дашбалбар, Халх гол, Баян-Уул, Цагаан-Овоо, Матад, Чойбалсан, Баяндун, Сэргэлэн суманд ажиллаж, судалгааны мэдээлэл цуглуулах аж.

Дорнод аймгийн хувьд Хөдөлмөрийн зах зээлийн судалгааны ажилд орон нутгаас дэмжлэг үзүүлж, гадаадын төсөл, хөтөлбөрт орон нутгийн оролцоог хангах тал дээр сүүлийн жилүүдэд онцгой анхаарч байгаа юм.

Дашрамд дуулгахад, ядуурлын үзүүлэлтийг зүүн бүсийн хэмжээнд гаргадаг ч ажилгүйдлийн түвшинг аймагт бүрт тодорхойлдог зохицуулалт нь бодит байдлаас хол зөрдөг гэдгийг энэ чиглэлийн мэргэжилтнүүд хэлж байгаа юм. 

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ