Никарагуад “Зика” вирусийн халдварын тоо нэмэгдсээр

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-25 09:28:04

МЕХИКО. /TASS/. Никарагуад “Зика” вирусийн халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, одоогийн байдлаар халдвар авсан 80 тохиолдлыг илрүүлсний зургаа нь жирэмсэн эмэгтэйчүүд бөгөөд нийслэл Манагуа хотод хамгийн олон буюу 56 хүн халдвар авчээ.

“Халдвар авсан бүх хүний биеийн байдал ерөнхийдөө хэвийн байгаа бөгөөд бид жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой анхаарал хандуулна” гэж Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Росарио Мурильо мэдэгдсэн байна. Вирусийн нянг тээгч шумуултай байнга тэмцэх зайлшгүй шаардлагатай гэдгийг Никарагуагийн эрх баригчид цохон тэмдэглэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, одоогийн байдлаар “Зика” вирусийн халдварын тохиолдол дэлхийн 36 оронд бүртгэгдсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ