Трамп Невада муж улсад ялснаа мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-24 15:55:45

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трамп Невада муж улсад болсон намын идэвхтнүүдийн хуралд ялснаа мэдэгджээ.

“Хоёр сарын өмнө биднийг энд ялна гэж хэн ч хүлээж байгаагүй боловч бид яллаа” гэж Трамп Невада муж улсын хамгийн олон хүн амтай Лас-Вегас хотод дэмжигчидтэйгээ уулзахдаа хэлсэн байна.

Бусад муж улсад болох намын идэвхтнүүдийн хурал болон Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд өөрийг нь ялалт хүлээж байгаа гэдгийг тэрбумтан дэмжигчдэдээ батлан хэлжээ.

Трампын гол өрсөлдөгч болох Техас муж улсаас сонгогдсон сенатч Тед Круз Невадад болсон сунгаанд ялсанд тэрбумтанд баяр хүргэсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ