Канадад дунд сургуулийн сурагч хутгаар есөн хүнийг гэмтээжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-02-24 13:37:42

ОТТАВА. /TASS/. Канадын Онтарио мужийн Пикеринг хотод дунд сургуулийн сурагч багш, сурагчид руу хутгатай халдсаны улмаас есөн шархадсан тухай телевизийн “CBC” суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, зургаан сурагч, гурван багш гэмтэж шархадсан бөгөөд нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа боловч амь насанд аюулгүй байна. Нийтдээ дөрвөн хүнийг эмнэлэгт хүргэжээ. Хутгатай халдсан сурагчийг цагдаа нар баривчилсан байна.

14 настай уг сурагч хоёр хутгатай байсан гэж мэдээлж байна. Ийм хэрэг үйлдэх болсны шалтгааны тогтоохоор цагдаа нар түүнийг байцааж байгаа аж. Халдлагад өртсөн багш, сурагчдын талаар мэдээлээгүй байна. Сургуулийг хаасан боловч лхагва гарагт сургуулийн хичээл хуваарийн дагуу эхлэх аж.

Пикеринг хот нь Канадын томоохон хот болох Торонтогоос зүүн тийш 40 км зайтай газар оршдог байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ