24 иргэнийг осгохоос аварчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-24 11:09:11

ОБЕГ-аас хүний амь аварсан сайхан мэдээ ирүүллээ. Өчигдөр хээр замын хугарласан цасанд саатсан 24 иргэнийг хөлдөж, осгох аюулаас Онцгой албаныхан аварчээ.

 Төв аймгийн Сэргэлэн сумын "Ээж хайрхан"-ны ойролцоо дөрвөн автомашин цасанд суусан гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдрийн 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхайлан ажилласан байна. “Королла” загварын 26-59 БНХ улсын дугаартай автомашинтай таван хүн, "Соната" загварын 98-28 улсын дугаартай автомашинтай зургаан хүн, "Ланд-200" загварын 98-57 УНЦ улсын дугаартай автомашинтай таван хүн, "Санни" загварын 60-91 УНС улсын дугаартай автомашинтай найман хүн буюу нийт 24 цасанд саатсан байжээ. Онцгой байдлын алба хаагчид цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, дээрх  иргэнийг авран хамгаалж аймгийн төвд авчирсан байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ