"Лалын улс"-тай тэмцэхэд нэгдэхийг ОХУ-аас хүсэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Reuters/. Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газарт цэргийн дэмжлэг үзүүлсээр байгаатай нь холбогдуулан ОХУ-ыг АНУ шүүмжиллээ.
Сири болон Иракийн өргөн уудам газар нутгийг хяналтдаа аваад буй “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэнтэй тэмцэхэд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахыг ОХУ-д АНУ мөн уриаллаа.
Асадын засгийн газарт цэргийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлсээр байхаа онцолсон мэдэгдлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хийсэнтэй холбогдуулан Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жон Эрнест сэтгүүлчдэд ийм мэдэгдэл хийсэн юм.
Путины хэлснээр, “Лалын улс”-ын босогчидтой тэмцэхэд Асадын засгийн газарт туслах зорилгоор Сирид ОХУ тусламж үзүүлж байгаа билээ.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд