Канадын Ерөнхий сайд ижил хүйстнүүдийн парадад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-23 14:58:47

МОСКВА. /RIA Novosti/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо тус улсын Торонто хотод болох ижил хүйстнүүдийн парадад оролцоно гэж телевизийн “CBC” суваг уг арга хэмжээг зохион байгуулагчдын мэдээллээс иш татан уламжилжээ.

Ижил хүйстнүүдийн парад долдугаар сарын 3-нд болно гэж мэдээлж байна. Канадын одоогийн сайд нарын танхимын тэргүүн ийм арга хэмжээнд оролцсон тус улсын анхны Ерөнхий сайд болно.

Трюдогоос гадна дээрх арга хэмжээнд Канадын Сангийн сайд Билл Морно, сайд Онтарио Кэтлин, Торонто хотын дарга Жон Тори нар оролцох аж.

Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, ижил хүйстнүүдийн парадад мөн Сирийн цагаачид оролцоно.

Канадад ижил хүйстнүүдийг хоорондоо гэрлэхийг 2005 онд хуулиар зөвшөөрчээ. Уг хуулийн төсөл Канадын парламентын түүхэн дэх хамгийн маргаантай асуудлын нэг болсон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ