И.В.Сталины гар буу Өлгийн музейд хадгалаастай

Орон нутагт | Баян-Өлгий
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 13:47:21

 
Өлгий сум (хот)-ын 75 жилийн ойг тохиолдуулан хотын баруун захын өргөн чөлөөг төр нийгмийн зүтгэлтэн М.Хашгамбайн нэрэмжит болгов.

М.Хашгамбай агсны ууган хүү, Өлгий хотын нас чацуутан, ахмад сурган хүмүүжүүлэгч Х.Шаймардан,
-Миний бие 1940 оны есдүгээр сарын 15-нд Өлгийд мэндэлсэн. Өлгий нэртэй хот байгуулагдахад энд таван гэр байрласны нэг нь манайх байсан гэж ээж ярьдаг байлаа. Миний аав тус аймгийн Гэгээрлийн хэлтсийн анхны дарга байгаад улмаар аймгийн даргын орлогч, намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, АИХ-ын нарийн бичгийн дарга зэрэг өндөр албан тушаал хашиж явсан. Дамба даргатай хамт Хятадын коммунист намын их хуралд оролцож Маотай уулзсан. 1942 онд маршал Х.Чойбалсангаар ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж улаан армид бэлгийн цуваа хүргэж очоод "Баян-Өлгий" хаягтай танкийг байлдааны галын шугам дээр гардуулсан бас И.В.Сталинтай хоёр удаа уулзсан тухай гэрэл зурагтай дурдатгал нь бий. И.В.Сталинаас бэлэглэсэн гар буу нь аймгийн орон нутгийг судлах музейд хадгалаастай байна. Аавын гэр байшин Өлгийн хоёрдугаар багийн нутаг дахь энэхүү өргөн чөлөөний дагуу байсаар байгаа. Үүнийг бид цаашид гэр музей болгох зорилготой гэж ярилаа.   

Ш.Айбек

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд