АН-ын бүлэг намрын чуулганы хугацаанд 21 удаа хуралджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-02-22 17:36:36

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр мэдээлэл хийж ажлаа тайлагналаа. 

УИХ-ын намрын чуулган ажлын 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын болон дэд хороо давхардсан тоогоор 130 гаруй удаа хуралдсан. Энэ хугацаанд нийтдээ 412 хууль, 65 тогтоол хэлэлцжээ. Харин АН-ын бүлэг намрын чуулганы хугацаанд 21 удаа нийт 38 цаг хуралдаж, 98 асуудал хэлэлцэн, зарим шаардлагатай хууль, тогтоолуудад ажлын хэсэг гарган ажиллажээ.

Тус бүлэг өнгөрсөн намрын чуулганы хугацаанд олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахад голлох үүрэг гүйцэтгэн ажилласан гэдгийг тус бүлгийн дарга онцлов. Өнгөрсөн хугацаанд хуульзүй, нийгмийн салбарын томоохон хуулиуд, Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж гаргаж, малчдыг үйлдвэрлэгчдийн хэмжээнд тавьсан гэлээ. Мөн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хамтын тэтгэврийн хууль, Хүүхэд хамгааллын цогц хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хууль зэргийг хэлэлцүүлж баталсан нь олны талархлыг хүлээж байна гэв.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ