“Шарын гол” ХК угаасан нүүрс үйлдвэрлэхэд бэлэн болжээ

Видео
admin@example.com
2015-06-29 11:37:15

Дархан –Уул аймгийн “Шарын гол” хувьцаат компани Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл авч жилд 600 000 тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах барилга угсралтын ажлыг бүрэн дуусгажээ.  Одоогоор туршилт тохиргооны ажил хийгдэж байгаа бөгөөд  энэ сарын эцсээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Хэдийгээр үйлдвэрийн үйл ажиллагааг өнгөрсөн оны есдүгээр сард багтаан эхлүүлнэ гэж тооцож байсан ч хэд хэдэн шалтгааны улмаас хойшилжээ.  Үйлдвэрлэл эхэлвэл  бүтээгдэхүүнээ охин компани болох "Нако түлш"-д  нийлүүлэхээр төлөвлөж байна.
Төсөл хэрэгжиж эхлэх үеэр Шарын гол ХК  баяжуулсан нүүрсээ  ОХУ-д нийлүүлэх зорилготой  байгаа талаар мэдээлж байсан. Гэвч хоёр тал тохиролцоонд хүрч шийдвэрт хүрээгүй ярианы түвшинд асуудал тавигдаж байгаа учраас   экспортлох эсэх талаар одоогоор тодорхой тайлар өгөх аргаггүй байгаа юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд