Хоёр өдөр тутам 3 хос гэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-22 12:57:32
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн нэг өдрийг тоон мэдээллээр хүргэвэл, өдөрт дунджаар зургаан хүүхэд мэндэлдэг байна. Мөн нийтийн тээврээр өдөрт 15.6 мянган иргэн зорчдог ажээ.

Аж үйлдвэрийн салбарт нэг өдөрт 3.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 3.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулдаг. Ерөнхий боловсролын 22 сургуульд 18.1 мянган сурагч сурдаг байна. Түүнчлэн өдөрт дунджаар 453 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг ажээ. Мөн хоёр өдөрт ойролцоогоор 3 хос гэрлэдэг байна.  Өдөрт хүнсний 351, барааны 74, зах 5, түргэн үйлчилгээний 6 цэг ажиллаж дунджаар 24.2 сая төгрөгийн барааны, 85.3 сая төгрөгийн хүнсний худалдаа хийж байна.

Хот тохижилтын ажилчид хотын зам талбайн 0.1 тонн хог цэвэрлэж, өрхийн 73 тонн ахуйн хог хаягдал, гудамж талбайн 0.2 тонн хог цэвэрлэж тээвэрлэдэг байна. Уг мэдээллийг Орон аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Иргэн танаа” сониноос ишэллээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ