Өнөөдөр Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2016-02-22 09:01:49

Өнөөдөр аргын тооллын 2 сарын 22, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Их морь одтой, хөх нохой өдөр.

Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Холбоотой мэдээ