МСҮТ-ийн хамт олон малчдад тусламж хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 21:53:20

Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт нутгаар 0-35 см хүртэл цастай 12 суманд өвөлжилт хүндэрсэн бусад сумд зудархуу байна.

Өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, ажиллагсад, суралцагчид  малчдад туслах аянд нэгдэж 324 төрлийн муудаж, хугацаа хэтрэхгүй бүтээгдэхүүн бүхий хандиваа аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө. Мөн цугларсан бэлэн мөнгөөр малчдад тэжээл авч хүргэж өгсөн бөгөөд эд материал, дулаан хувцас, гар чийдэн, лаа чүдэнз гээд малчин хүн бүрийн хэрэглээ болох зүйлсийг халуун сэтгэлийн аянд нэгдсэн хамт олон малчдад илгээж албан байгууллага, аж ахуйн нэгж хамт олныг ч аяндаа нэгдэж   өөрсдийн халуун сэтгэлийн хандив өргөхийг уриалж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ