Мандал суманд хүүхдийн өвчлөл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:25:26

2016 он гарсаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 180 гаруй хүүхэд эмчлүүлжээ.

Эдгээр хүүхдийн ихэнх нь томуу томуу төст өвчин, хатгаа, ларенгит гэх өвчнөөр өвдсөн аж. Энэхүү өвчин жил бүр хүйтэн сэрүүний улиралд ихэсдэг байна. Өвчний гол шалтгаан нь төрөлхийн цус багадалттай, сульдаа, дархлаа муутай хүүхдүүд өвчлөх нь их байдаг гэлээ. Хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхдээ бага зэрэг халуурах, ханиалгахад эмчийн заавраар бус өөрсдөө дур мэдэн эмийг зохисгүй хэрэглэн хүүхдээ хүндрүүлэн ирж байна хэмээн тасгийн эрхлэгч ярилаа. Сүүлийн үед тус суманд улаанбурхан буюу кор өвчний дэгдэлт их байгаа ажээ. Иймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ олон нийтийн газар явуулахгүй байх, амны хаалт байнга хэрэглэж сургах хэрэгтэй байгааг тэрээр анхаарууллаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ