Японы зочид “Нарны Хүүхдүүд” Халамжийн төвд айлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-20 23:06:05

Дархан-Уул аймгийн “Нарны Хүүхдүүд” Халамжийн төвийн захирал Монгол Улсын Гавъяат багш н.Эрдэнэчулуун орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр хэлэхдээ:-“Аймгийн Засаг дарга А.Энхболд Монгол-Японы “Аз жаргал” нийгэмлэгийн төлөөлөгчид болон Фукушима мужийн Айзувакамацу хотоос ирсэн зочдыг хүлээн авч уулзсан. Тэдний ирсэн гол зорилго нь таван жилийн өмнө Японд болсон газар хөдлөлтийн гамшгийг арилгахад халуун гараа сунгасан манай аймгийг зорьж ирсэн гэж Монгол-Японы “Аз жаргал” нийгэмлэгийн захирал Яхэй Юмита хэлсэн. Тэгээд манай улсад 2011 оны гуравдугаар сарын 11-нд байгалийн гай гамшиг болох үед бидэнд тусласан хүмүүсийн жагсаалтад Монгол улсын Дархан-Уул аймгийн “Нарны хүүхдүүд” төв байсан болохоор талархсан сэтгэлээ илэрхийлье. Биднийг аймгийн Засаг дарга хүндэтгэн хүлээн авч уулзсанд маш их баярлаж Японы Айзувакамацу хотыг Дархан хоттой холбож цаашид харилцаатай болгохыг хүсч байна гэсэн юм” гэв.

Түүний хэлснээр ирсэн зочид тус “Нарны Хүүхдүүд” халамжийн төвийн үйл ажиллагаатай танилцаж тус төвд байнга туслаж дэмжиж байхаар болсон тухайгаа аймгийн Засаг даргад танилцуулсан байна.

  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ