ОУМ Д.Номин-Эрдэнэ түрүүлж чансаагаа ахиулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-20 10:43:04

Серби улсын Нови-Сад хотноо зохион байгуулсан шатрын эрэгтэйчүүдийн их мастер цолны норм олгох 10 дугаар зэрэглэлийн тэмцээнд Олон улсын мастер /ОУМ/ Д.Номин-Эрдэнэ түрүүллээ.

Тэмцээн нийт 9 өрөг тоглосноос 7 оноо авч Монголын шатарч, ОУМ Д.Номин-Эрдэнэ аваргын төлөө тоглосон өрсөлдөгчөөсөө нэг онооны илүүгээр түрүүлж Их мастер цолны 2 дахь нормоо биелүүлж чансаагаа 21 функтээр нэмж чадсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ