Монгол-Япон хоёр орны харилцаанд хувь нэмэр оруулсан япон иргэдийг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-16 11:06:40

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон улсын зарим иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг гардуулах ёслол Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд 9 дүгээр сарын 14-ний өдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ онд Япон улсын 6 иргэн “Алтан гадас” одонгоор, 8 иргэн “Найрамдал” медалиар тус тус шагнагдсан байна. Үүнд:

-Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Ёоичим Кобаяши,
-Нийгата дахь Монгол улсын Өргөмжит консул Тэруя Накаяма,
-“Ноноханагакүэн” олон нийтийн тусгай асрамжийн байгууллагын Нэгдсэн байгууламжийн тэргүүн Казүаки Шинто,
-“Олон улсын соёлын нөхөрлөлийн ICCLA нийгэмлэг”/ Intercultural Community life association/ -ийн тэргүүн Ёшико Нагато,

-Монголын хүүхдүүдийн төлөөх сайн дурын “Хайрын хишиг” /IVNMC/ нийгэмлэгийн тэргүүн Китаэ Эгучи,
-“Ничинокэн Канто” сургалтын байгууллагын захирал Исамү Кожима нарын 6 иргэнийг “Алтан гадас” одонгоор,
-Япон, Монголын Эдийн засгийн хорооны нарийн бичгийн дарга Такаясү Сато,
-Токио хотын их сургуулийн зочин профессор Ясүхико Фүжита,
-“Үндэсний технологийн коллежиудын хүрээлэн”-гийн зочин профессор Юүжи Наканиши,
-Японы “Сакурагийн нийгэмлэг”-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Рёо Накано,
-“Шибасаки” компанийн захирал Такеши Шибасаки,
-“Санко Сэйки” группын захирал Норимаса Шимизү,
-Аж үйлдвэрлэлийн шинжлэх ухаан,технологийн үндэсний хүрээлэн”-гийн эрдэм шинжилгээний ажилтан Сатоши Мүрао,
-Морин хуурч Нагиса АБЭ нарын 8 иргэнийг “Найрамдал” медалиар тус тус шагнасан байна.

Элчин сайд С.Хүрэлбаатар шагнал авсан иргэдэд баяр хүргэж цаашид Монгол-Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд улам идэвхтэй хамтран ажиллахыг хүсэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд
  • Bub 5.188.210.52 1435 өдөр

    http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://ufa.podarki-market.ru/catalog/product-421059/?MID=2444&result=reply#message2444 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://money.yandex.ru/payments/checkout?requestid=333838343434383734385f33643531343838393939373635363862373438623932323535303062376339353537666634623633 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://koteshka.ru/malt-pasta-dlya-koshek#comment-259 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах ed64dcb