Нүүрсээр галладаг зуух Монголын иргэдийн амь насанд аюул учруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-19 15:12:11

ТЕГЕРАН. /Presstv/. Нүүрсээр галладаг зуух Монголын иргэдийн амь насыг эрсдэлд оруулж байна гэж Герман-Монголын хүрээлэн мэдэгдэв.

Монголын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын зуухнаас үүдэлтэй байгааг мэдээллүүд харуулсаар байна. Тус байгууллага Дэлхийн банкнаас 17 сая долларын хөрөнгө оруулалт авч, 180 мянган зуухыг бүрэн шаталттай шинэ зуухаар сольжээ.

Эдгээр шинэ зуух нь утаа бага ялгаруулж, агаарын бохирдлыг 40 хувиар бууруулдаг байна. Үүнээс гадна, албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, шинэ зуухнуудын тал хувийг л Улаанбаатар хотод ашиглаж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ