ОХУ-ын гурил цацрагийн бохирдолгүй гарчээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2016-02-18 15:32:17

ОХУ-аас импортолж байгаа гурил цацрагийн бохирдолттой байж болзошгүй талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос МХЕГ-т хандсаны дагуу төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийлээ.

Шалгалтад энэ оны нэгдүгээр сарын 01-27-нд гурил импортлох зөвшөөрлөө ХХААЯ-наас авсан нэр бүхий найман аж ахуйн нэгжийг шалгалтад хамрав. Аж ахуйн нэгжүүдийн импортолсон гурилнаас дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд орууллаа. 

Шалгалтаар мэдрэхүй, цавуулаг, чийглэг, үнслэг, хүчиллэг, төмрийн хольц, хар тугалга, кадьми, нийлбэр афлатоксин, хортон шавьж, хачиг, тэдгээрийн өндөг авгалдай, салмонелла, колиформ зэрэг шинжлэгдсэн үзүүлэлтийн хүрээнд “Буудайн гурил. Техникийн ерөнхий шаардлага” MNS 0244:2009 стандартын шаардлага хангасан байна. Цацрагийн лабораторийн шинжилгээгээр цацрагийн бохирдолгүй байгаа нь цацрагийн аюулгүй норм (ЦАН-2015)-ын шаардлагад нийцсэн байна хэмээн МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Холбоотой мэдээ