Канад “Лалын улс”-ын босогчдод цохилт өгөхөө зогсоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-18 09:58:59

ОТТАВА. /TASS/. Канадын Агаарын цэргийн хүчин Сири, Иракт “Лалын улс” бүлэглэлийн босогчдод цохилт өгөхөө зогсоосон байна. Энэ тухай Канадын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.

“Канадын Засгийн газрын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчин Сири, Иракт террористуудын байрлалд агаараас цохилт өгөх ажиллагааг хоёрдугаар сарын 15-наас эхлэн зогсоолоо” гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.

Канадын Зэвсэгт хүчин цаашид “олон улсын эвслийн хүрээнд “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд оруулж буй хувь нэмрээ эргэн авч үзэхээр төлөвлөж байна” гэж баримт бичигт дурджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ