Гэмт хэргийн гаралт 13.9 хувиар буурчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-16 17:15:43

Улсын хэмжээнд өнгөрсөн сард 2550 гэмт хэрэг бүртгэгдсэн талаах УБСЕГ-аас мэдээллээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 410 хэргээр буюу 13.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 196 хүний амь, бие эрүүл мэндийн эсрэг 75, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 60 зэрэг гэмт хэрэг буурсан нь голлон нөлөөлжээ. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 880 хүн гэмтэж, 114 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 111 буюу 11.2 хувь, нас барсан хүн 55 буюу 32.5 хувиар буурсан байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ