Меркель: Сирид нислэггүй бүс байгуулах нь ашигтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-16 12:32:31

БЕРЛИН. /Anadolu/. Сирид нислэггүй бүс байгуулах нь ашигтай гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдсэнийг тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Дайны хөлд нэрвэгдээд байгаа Сирид дүрвэгсдэд зориулсан нислэггүй бүс байгуулбал мөргөлдөөнд оролцогч талууд агаарын цохилт өгөхгүй гэж Меркель  Германы “Stuttgarter Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байна.

Сирийн хойд нутагт аюулгүй бүс байгуулахыг Турк өмнө уриалсан билээ.

Ирэх сард зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа Сирийн иргэний дайны улмаас 250 мянга гаруй хүн амиа алдсан бөгөөд Туркийг орон гэргүй болсон дүрвэгсдийг орогнуулах дэлхийн хамгийн том эх үүсвэр болгон хувиргажээ.

Сирийн иргэний дайн эхэлсэн цагаас хойш 2.7 сая сири Туркийн хил нэвтэрсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ