Өлгий сумын нэгдүгээр бага сургуулийн орчин сайжирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-13 13:56:18

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр бага сургууль стандартын чанарыг хангасан бие засах газартай болов.

Халаалт, цэвэр бохир усны шугаманд холбогдсон арван тосгууртай 70 сая төгрөгийн өртөгтэй ариун цэврийн энэ байрыг орон нутгийг хөгжүүлэх сангаас гурван сая төгрөг авч, сургуулийн төсвөөс 1,5 сая төгрөг гарган бусдыг нь эцэг эх, багш нарын хандив нийт есөн сая төгрөгийн хөрөнгө зарцуулан ажиллагсадынхаа хүчээр барьж босгосон нь ихэнх нь энгийн жорлонтой бусад сургуулиудад үлгэр жишээ болж байна. Тус сургуулийн захирал Б.Айдын ЕБС-ийн захирлуудын холбоо ТББ-ын тэргүүнээр ажилладаг.

Тэрбээр уг холбооноос ойрын хугацаанд хийж бүтээсэн ажлын тухай танилцуулахдаа, Энэ холбоо захирлуудын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, туршлага солилцох, тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой. Улаанбаатарт, ОБНХУ-д захирлуудаа сургалтанд оролцууллаа. Өнгөрсөн оноос 32 оюутанг Новосибирскд тавин хувийн хөнгөлөлттэй суралцуулж байна. Энэ онд зургаан оюутанг үнэ төлбөргүй суралцуулахаар боллоо. Бид саяхан Турк Улсад айлчлан туршлага судлаад ирлээ. Тэднээс олзуурхмаар олон сайн зүйлийг судалж мэдлээ. Сурагч бүр хичээлдээ ирсэн, хичээл тарсаныг эцэг эхэд нь тэр мөчид мэдэгдэж байдаг хяналтын карт ажиллуулдаг. Сайн, сул сурлагатай сурагчдыг тус тусад нь ангилж өөрсдөд нь тохирсон хөтөлбөрөөр сургадаг. Эцэг эхийн хороо сургуулийн дэргэд төсөвтэй ажилладаг байна. Чухам энэ туршлагыг бид сургуульдаа хэрэгжүүлж эхэллээ. Төслийн дагуу эцэг эхчүүдтэй харилцдаг дэвтэр хийлгэж байна гэж ярилаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ