Хүмүүс хавдрын шинж илэрмэгц эмнэлэгт ханддаг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймагт хорт хавдар нэлээд өндөр түвшинд байна. Энэ асуудал дээрх олзуурхмаар зүйл гэвэл өвчилсөн хүмүүс өвчний шинж илэрмэгц эмнэлэгт ханддаг болов. Дутагдалтай тал нь гэвэл урьдчилан сэргийлэхгүй байна.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжилтэн Х.Арай, тус өвчний шалтгааны ная, ерэн хувь нь хүмүүсийн өөрсдөөс нь болж үүсч байна. Хориос дээш насны эмэгтэйчүүдэд хөхний болон умайн, дөчөөс дээш насны хүмүүст улаан хоолойн, тавиас дээш насныханд бүдүүн гэдэсний, ходоодны хавдар ихтэй. 2015 онд ийм өвчлөлт 120 хүнд байсны арав нь анхан шатных, бусад нь гурав дөрөвдүгээр шатанд хүрсэн байв. Он гарсаар 43 хүнд илэрцтэй байгаагийн ес нь элэгнийх байна. Элэг, улаан хоолой, ходоод, уушиг, умайн хавдар нэлээд хувийг эзлэж байгаа нь зөв хооллохгүй байх, архи, тамхинд донтох, илүү жин, халдварт өвчин, цацраг туяа, эмийг зөв хэрэглэхгүй байх зэргээс шалтгаалж байна. Анхан шатны үзлэгт байнга хамрагдан, илэрсэн тохиолдолд даруй эмчлүүлвэл эдгэрэх боломжтой гэж ярилаа.
Ш.Айзаря