Алтай сумын сургуулийн дотуур байрыг сэргээхэд 21 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 13:51:34

Баян-Өлгий аймгийн Алтай сумын бүрэн дунд сургуулийн дотуур байр шатсантай холбоотой хуучин байрыг нь сэргээх ажил хийгдэж байна. Үүнд аймгаас 21 сая төгрөгийн хөрөнгө зарцуулахаар болов. 

Хуучин байрны шаталт, түймрийн шалтгаан, хохирлын хэмжээ тогтоогдож шувтраагүй. 31х16х7 метр хоёр давхар модон байшин нэлээд хэмжээний эд хогшилтойгоо түймэрт автсан. Түүний 1200 ам дөрвөлжин метр хогийг цэвэрлэх ажиллагаанд мөн зургаан сая төгрөг зарцуулахаар болж байна. Дотуур байранд байдаг ахлах ангийн хүүхдүүдэд анги тасалгаануудаас гаргасан байр бүрт 15-20 хүүхэд хөнжил дэвсгэртэйгээ шалан дээр хэвтэж байгаа бөгөөд зөвхөн цонхнууд нь хагарсан, заримынх нь халаалтын шугамгүй засварыг бага ангийн хүүхдүүд энэ сарын арван дөрвөнд амралтаасаа буцаж ирэх хүртэл хийж амжихаар яаравчилж байна гэж Алтай сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Ш.Айзаря

 

 

Холбоотой мэдээ