Баярын өдрүүдэд хот хоорондын нийтийн тээвэрт нэмэлт автобус үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-04 22:12:21
oyuka_hu@yahoo.com

 Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд Орхон аймгийн “ББ-Од” ХХК, “Арвин шар зам”  хоршооны автобусыг нэмэлтээр явуулахаар болжээ. Ингэхдээ нэг байгууллагаас 2-4 автобусыг нэмэлтээр гаргана.  

Дээрх хоёр байгууллагын 97 жижиг тэрэг 25.000, 32 автобус 15.000 төгрөгөөр үйлчилнэ. Одоогийн байдлаар хот хоорондын автобус 10-16 цаг хүртэл цаг тутамд үйлчилж байна. Баярын өдрүүдэд ачааллаас хамааран үйлчилгээний хугацааг өөрчлөх гэнэ. Тухайлбал, автобус дүүргэлт их байвал 30 минут тутамд явах боломжтой ажээ.  Мөн сар шинийн баярын өдрүүдэд хот хооронд хулгайн тээврийн хэрэгсэл, өндөр үнээр явах нь элбэг тохиолддог. Тэгвэл үүнд аймгийн Авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүд хяналт тавин ажиллах юм байна. Мөн иргэд 7035-4742, 7035-4749 дугаарт хулгайн тээврийн хэрэгсэл болон үнэ тарифтай холбоотой санал, гомдлоо хэлэх боломжтой юм.  

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ