Төв Америкийн орнууд “Зика” вирустэй хамтдаа тэмцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-04 12:42:59

МЕХИКО. /RIA Novosti/. Төв Америкийн орнууд “Зика” вирусийн халдварын тархалттай хамтран тэмцэхээр тохиролцжээ.

Төв Америкийн интеграцийн системд /SICA/ багтдаг улсуудын Ерөнхийлөгч нар Гондурасын төрийн тэргүүн Хуан Орландо Эрнандесийн санаачилгаар лхагва гарагт видео бага хурал явуулж, “Зика” вирусийн халдварын тархалттай тэмцэх бүс нутгийн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөг 15 өдрийн дотор боловсруулах үүргийг Эрүүл мэндийн сайд нарт өгсөн байна.

“El Heraldo” цахим хуудсанд мэдээлснээр, дээрх төлөвлөгөөнд уг вирусийн нянг тээгч болох шумуулын үржлийн газруудыг устгах зэрэг ажлыг тусгана. Гондурасын Ерөнхийлөгч мөн вирусийн халдварын тархалттай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай зарлагын материалуудын өртгийг бууруулахын тулд ийм материалуудыг хамтдаа худалдан авахыг түншүүддээ санал болгосон байна.

“Зика” вирусийн халдварын тархалттай тэмцэхэд 8.5 сая доллар цуглуулахаар төлөвлөж байна гэж Пан Америкийн Эрүүл мэндийн байгууллагын /OPS/ тэргүүн лхагва гарагт мэдэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ