Йеменд амиа золиослогч халдлага үйлджээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-04 10:56:53

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. Йемений өмнөд нутагт оршдог Лахж мужийн аюулгүй байдлын албаны даргын гэрийн ойролцоо амиа золиослогч халдлага үйлдсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Лхагва гарагийн орой үйлдсэн халдлагын улмаас долоон хүн шархадсаны дотор тус мужийн аюулгүй байдлын албаны тэргүүн, бригадын генерал Адель аль-Халеми өөрөө байгаа аж. Түүний биеийн байдал гайгүй байна. Харин аль-Халемигийн хамгаалагчдын нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Амиа золиослогч генералын гэр байдаг Аден хотын зүүн хэсэгт халдлага үйлдсэн байна. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр, дэлбэрэлтийн чимээ хэдэн км хол зайд сонсогджээ.

Одоогийн байдлаар, халдлагын хариуцлагыг террорист бүлэглэлүүдийн нэг нь ч хүлээгээгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ