УДБЭТ-ынхан "Хөхөө Намжил" дуурь тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-03 16:23:01

УДБЭТ-ын уран бүтээлчид Сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 6,7-нд Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг тайзнаа толилуулна.

Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн эл дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож байсан бол 1998 онд шинэчилж тайзнаа тавьсан байдаг.

Ардын жүжигчин, төрийн шагналт Л.Мөрдорж хөгжмийг зохиож, төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар цомнолыг нь бичсэн тус дуурийг өдгөө УДБЭТ-ын уран бүтээлчид сэргээн тавьж, үзэгчдэд хүргэж буй юм.

Гол дүрүүдэд Хөхөө Намжилд Б.Батжаргал, Уянгад Б.Энхнаран, Галданд СТА А.Сайнбаяр, Түшмэлд СТА Э.Бумхүү, Хувилгаанд С.Бат-Эрдэнэ, Алтайн дагинад СТА М.Дариймаа, Дуганчид Г.Шижирболд, Их хатанд СТА Д.Туяа нар тус тус тоглох юм.

УДБЭТ-ын найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө.

Удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ, туслах найруулагч Б.Цэрэндаваа нар тус тус ажиллаж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ