Сагсанбөмбөгийн II шигшээ баг Тайванийг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-15 11:46:56

Сагсанбөмбөгийн үндэсний хоёрдугаар шигшээ багийн залуус Монгол Улсаа төлөөлөн Тайванийн Хуалинь хотноо болох Олон улсын тэмцээнд оролцохоор даваа гарагт эх орноосоо мордлоо.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос сагсан бөмбөгийн спортыг эрчимтэй хөгжүүлэх зорилт дэвшүүлж өсвөр үе гурван нас, оюутны шигшээ болон залуучуудын шигшээ, үндэсний хоёрдугаар шигшээ, үндэсний шигшээ багуудыг байгуулан ажиллаж байгаа юм. Тус шигшээ багууд тодорхой зорилт дэвшүүлж системтэйгээр бүх насны ангилалд өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэнэ. Улмаар энэ тамирчид нас насны ангиллын шигшээ багуудыг дамжин шигшигдсээр үндэсний шигшээ багийг бүрдүүлэх юм.

Ийнхүү үндэсний шигшээ багийн залгамж халааг тасралтгүй хангаж олон улсад болон тивдээ өндөр амжилт гаргах зорилготой. Мөн тоглогчдоор хязгаарлагдахгүй олон улсын тэмцээнд шигшээ багуудыг дасгалжуулах олон багш ажиллан ур чадвараа дээшлүүлэх, шүүгчид ч дадлагажиж суралцах боломжийг олгох юм.

Энэхүү зорилгын хүрээнд наймдугаар сард Үндэсний II шигшээ багийг байгуулсан. Үндэсний супер лигийн Бүх одод тоглогчдоос голлон бүрдсэн залуусын багийн хувьд анхныхаа тэмцээн болох "Чингис хаан кап-2015" тэмцээнээс хүрэл медаль  хүртсэн юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд