Эгейн тэнгист 30 гаруй дүрвэгч амь үрэгдэв

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-02-01 07:34:46

ТОКИО. /NHK/. Ойрхи Дорнод болон Африкийн дүрвэгч, цагаачдыг тээвэрлэж явсан завь Туркийн эргээс Эгейн тэнгист өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт живжээ.

33 хүн амь үрэгдсэнийн дотор хүүхдүүд байсан аж. Завь Туркээс Грекийн чиглэлд явж байсан гэж Туркийн эргийн хамгаалалт мэдэгдэв. 75 хүнийг аварсан бөгөөд одоогоор наад зах нь 33 хүн амь үрэгдсэн байна.

Тус улсын хэвлэлд мэдээлснээр, завинд 120 гаруй хүн байжээ. Эргийн хамгаалалт сураггүй байгаа хүмүүсийг хайсаар байна. Амьд үлдсэн хүмүүсийн зарим нь Сири, Афганистан, Мьянмар улсын харьяатууд ажээ. Энэ улиралд ч дүрвэгч, цагаач нар Газар дундын тэнгисээр дамжин Европт очихыг оролдсоор байгаа юм.

Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, он гарсаар Газар дундын тэнгисийг гаталж яваад амиа алдсан хүний тоо 244 хол давжээ.

Энэ тоо ихсэж магадгүй хэмээн шинжээчид санаа зовж байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ