16 уяач Аймгийн алдарт цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 17:42:49

Төв аймгийн Морин спортын уяачдын холбоо 10 сумын 20-иод уяачид аймгийн алдарт цол хүртээв. Эдгээр нь баяр наадам болон түүнтэй адил уралдаанд зургаагаас 12 айраг,  түрүү авсан байна.

Тухайлбал: Сэргэлэн сумын Түмэндэлгэрийн Ихбаяр, Сашкагийн Эрдэнэбат, Равдангийн Жаргалсайхан, Цээл сумын Гийнаагийн Баярцэнгэл, Сосорбурамын Цагаанбаатар, Алтанбулаг сумын Доржпаламын Баттулга, Дугаржавын Ганзориг, Самдангийн Төрмандах, Баянцогт сумын Пунцагийн Гансүх, Угтаалцайдам сумын  Сандагдоржийн Сүхбаатар, Батцогтын Гончиг, Баянцагаан сумын  Хишигийн Баярбат, Бүрэн сумын Батмөнхийн Найдандорж, Батсүмбэр сумын Гансүхийн Соёлоо, Борнуур сумын Дондовын Амарсайхан зэрэг 16 уяач аймгийн алдарт боллоо.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ