34 мянган иргэн Амьдрах ухааны сургалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 14:35:41

Баянхонгор аймгийн “Насан туршийн боловсролын төв” улирагч онд нийт 34.808 иргэнийг төрөл бүрийн сургалтад хамруулсан байна.

Иргэдийн оролцоонд түшиглэн байгаль экологид хандах эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсролын сургалтад 4915, гоо зүй мэдрэмжийн боловсролын сургалтад 3440, ёс суртахуун төлөвшлийн боловсролын сургалтад 5375, иргэний боловсролын сургалтад 14232, амьдрах ухааны боловсролын сургалтад 6755 иргэн хамрагджээ.

Мөн төвийн дэргэд улирагчонд “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд 14.594 сая төгрөгийн эд хогшил, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бүхий залуучуудын хөгжлийг дэмжсэн “Амьдрах ухааны танхим” байгуулагдсан байна.

Баянхонгор сумын сургуулийн захирлуудтай “Хөдөлмөрийн харилцааг зохицуулах тухай” хамтын гэрээ байгуулж, тухайн сургуулийн нэгжийн менежер, багш нар  төв дээр ажиллах ажлын өдөртэй болжээ. Байгаль орчны газар, Боловсрол соёлын газартай хамтран “ЭКО удирдагч багш” бэлтгэх сургалтаар сумын байгаль хамгаалагч, ЭКО клубын удирдагч багш, сурагч, Насан туршийн боловсролын төвийн менежер нийт 470 гаруй  хүнийг ”сургагч багш”-аар бэлдсэн байна.

Тус төв улирагч онд улсын төсвийн 13.0 сая төгрөг, төслийн 4.0 сая төгрөгийн санхүүжилт авч ажилласан бол энэ онд  улсын төсвөөс төвийн үйл ажиллагааны зардалд 13.0 сая төгрөг хуваарилжээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ