Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны гишүүнээр Ц.Оюунгэрэлийг сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолын дагуу Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн саналын дагуу УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг тус дэд хорооны гишүүнээр сонгохыг БОХХАА-н байнгын хорооны энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, тогтоол гаргасан юм. Уг тогтоолыг УИХ өнөөдрийн чуулганаараа хэлэлцэж баталлаа. Мөн Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргыг сонгох шаардлагатай байгаа тул үдээс хойш БОХХАА-н байнгын хорооны хуралдааныг зарлав.
Тус дэд хороо нь үүгээр Л.Эрдэнэчимэг О.Баасанхүү Су.Батболд Х.Баттулга Б.Наранхүү С.Оюун Я.Содбаатар Ч.Хүрэлбаатар, Ц.Оюунгэрэл гэсэн гишүүдтэй болж байна.
Н.Туяа