Дарьганга сумын эрүүл мэндийн төвд шинэ машин гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 11:36:49

Сүхбаатар аймгаас Дарьганга сумын эрүүл мэндийн төвд  УАЗ-469 машин олголоо. Учир нь тус сумын эмнэлгийн дуудлаганд ашиглаж байсан машин шаардлага хангахгүй болсон байна.

Анхны цас орсоны дараахан алсын дуудлаганд яваад цасанд суун чирүүлж ирж байсан удаатай.

Харин шинэ машинтай болсноор тус сумын иргэд болоод малчид эмнэлгийн түргэн тусламжийг шаардлагатай хугацаанд, түргэн шуурхай авах боломжтой боллоо.

Эхний удаад алслагдсан сумдын нэг болох Дарьганга сум ийнхүү шинэ машинтай боллоо. Бусад зарим нэг сумдад ч мөн шаардлагатай байгааг сум орон нутгийн удирдлагууд уламжилж байгаа юм.

Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд өвөлжилт хүндрээд байгаа 20 сумын Эрүүл мэндийн төвд УАЗ-469 машин олгожээ.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ