Он гарсаар 840 иргэний амь насыг аврав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-01-26 13:59:43

Онцгой байдлын алба хаагчид он гарсаар 28 удаагийн дуудлагаар ажиллаж, нийт 840 хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Иргэдээс  ирүүлж буй дуудлагыг үзвэл, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан, голын мөсөнд саатсан зэрэг дуудлага зонхилж байгаа аж.

Мөн Баян-Өлгий, Булган, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт малдаа яваад, гэрээсээ гараад сураггүй болсон 11 иргэнийг эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулж 9 хүнийг эсэн мэнд олжээ.

Б.Туул

          

Холбоотой мэдээ