100 тонн шатахуун асгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-26 12:37:07

Тавантолгойгоос улсын хилийн чиглэлд түлш ачиж явсан том оврын хоёр машин мөргөлдөж онхолдсон осол өчигдөр шөнө гарчээ.

Энэ осол Оюутолгойгоос 10 гаруй км-ийн зайд болсон байна.  Ослын улмаас 100 тонн шатахуун асгарсан ч азаар хүний амь эрсдээгүй мэдээ ирлээ. Ханбогд сумын Цагдаагийн тасаг өчигдөр шөнө 03:00 цагийн үед автомашин мөргөлдсөн тухай дуудлага авсан байна. "Хэргийн газарт  шалгалтын ажиллагааг нарийвчлан явуулж байна" гэх мэдээллийг ЦЕГ-аас өглөө. 

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ