Парисын Гран при тэмцээнд эрэгтэй бөхчүүд хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТФранц улсын нийслэл Парис хотын "Centre d’entrainement Olympique" спортын ордонд энэ сарын 29-31-нд уламжлалт “Парисын Гран при 2016” III тэмцээн эрэгтэй, эмэгтэй, багийн гэсэн 3 төрлөөр болно.
Тэмцээний дараа “Insep” олимпийн бэлтгэлийн төвд олон улсын жүдочдын цугларалт болж хамтарсан бэлтгэл хийх юм. Өнгөрсөн жилийн тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд оролцож ОУХМ П.Орхон хүрэл медаль хүртсэн бол энэ удаа эрэгтэй баг оролцож ур чадвараа сорих юм. Тухайлбал, 57 кг-д С.Батболд /”Гацуурт-Олимп” клуб/, 61 кг-д Б.Хаш-Эрдэнэ /”Алдар” спорт хороо/, Б.Нэмэхбаяр /“Хасу-Мегастарс” клуб/, Г.Отгонбаатар /”Гацуурт-Олимп” клуб/, 65 кг-д Б.Батмагнай /”Алдар” спорт хороо, Армийн дэлхийн аварга/, Ц.Чингис /”Ганьт” клуб/, 70 кг-д Д.Алтангэрэл /”Хилчин” спорт клуб/, 86 кг-д П.Өсөхбаатар /“Хилчин” спорт хороо/, Л.Төртогтох /”Хилчин” спорт клуб/, 97 кг-д Д.Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо /, 125 кг-д Ж.Чулуунбат /“Сүлд” спорт хороо/, Н.Золбоо /”Хүч” спорт хороо/ нар барилдана. Дасгалжуулагчаар Б.Баяраа /шигшээ багийн ахлах дасгалжуулагч/, гавьяат дасгалжуулагч Лу.Энхбаяр нар ажиллах бол тус тэмцээнд олон улсын шүүгч А. Батмөнх шүүгчээр ажиллана. Мөн манай багт БТСХТ-ийн Спортын анагаах ухааны албаны эмч Ж.Баатар багтжээ.
Д.Өлзий