Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар БРИКС-ийн орнууд хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-01-25 13:34:58

МОСКВА. /Sputnik/. БРИКС-ийн орнуудын Хөдөлмөрийн сайд нарын анхны уулзалтын үеэр чанартай ажлын байр бий болгох, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийнэ гэж ОХУ-ын Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Максим Топилин мэдэгдэв.

Уулзалт энэ сарын 25, 26-нд ОХУ-ын Уфа хотод болно.

Мөн хөдөлмөрийн зах зээлийг албан ёсны болгох асуудал, тухайлбал, ажил эрхлэлтийг албан ёсны болгох болон БРИКС-ийн орнуудыг хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл, харилцаатай холбоотой болгох асуудлыг хэлэлцэнэ гэж тэрбээр мэдэгджээ.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, урт хугацаанд ажилласан тохиолдолд цалингийн нэмэлт олгох баталгаа гаргах, ажил эрхлэлттэй холбоотой нийгмийн хурцадмал байдлыг бууруулах тухай хамтарсан мэдэгдлийг уулзалтад оролцогчид хийнэ гэж тэрбээр мөн мэдэгдэв.

БРИКС нь ОХУ, Бразил, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкаас бүрдэх эдийн засгийн эвсэл юм. Эвслийн өмнөх уулзалт өнгөрсөн долдугаар сарын 9-10-нд Уфа хотод болсон билээ. Уг уулзалтын үеэр талууд эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалтын хэд хэдэн төсөл, санаачилга гаргаж, янз бүрийн салбарт нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ