Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Гүржийн Гадаад хэргийн сайдтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-01-24 11:08:38

ДАВОС. /Finchannel/. Гадаад хэргийн сайд Михаил Жанелидзе Давос хотод Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзлаа гэж Гүржийн Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, Торгоны зам төсөл болон бусад шинэ боломжууд, тухайлбал, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх холбооны болон чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай хоёр сайд хэлэлцсэн байна.

Хоёр улсын яамд хооронд улс төрийн зөвлөгөөн хийхээр талууд тохиролцжээ. Мөн Гүржийн Гадаад хэргийн сайд Михаил Жанелидзе Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг Гүржид айлчлахыг урьжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ