Цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-01-23 14:01:55

Архангай аймгийн Чулуут сумын малчин иргэд, нөхөрлөлийн цагаан идээний уламжлалт үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүрэг дэх “Скай” их дэлгүүр өмнөх талбайд гарч байна.

Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хоёр дахь жилдээ дэмжиж байна. Үзэсгэлэн худалдаанд Чулуут сумын малчин иргэд, нөхөрлөл хоршооны өөрсдийн гараар боловсруулсан экологийн цэвэр цагаан идээ гэдгээрээ онцлогтой юм. Тухайлбал, хорхой ааруул, чипсэн ааруул, шар тос, тогооны өрөм, цагаан тос, мэхээртэй тос зэрэг нутгийн брэнд болсон олон төрлийн бүтээгдэхүүн энд худалдаалж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ