“Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 30 доллар давжээ

Дэлхийд | Эдийн Засаг
jargal@montsame.mn
2016-01-22 14:35:11

ЛОНДОН. /TASS/. Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн дараа сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 30 доллар давж, 30.67 доллароор арилжаалагдаж байна.

Пүрэв гарагт Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх үнэ 3 хувиар өсч, нэг торх нь 29.45 доллар болсон тухай урьд нь мэдээлжээ.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын хөрөнгийн биржүүдийн индексүүд арилжааг өсөлттэй дуусгажээ. Тухайлбал, рублийн индекс болох ММВБ (MICEX) Москвагийн биржид 2.87 хувиар өсч, 1677.19 нэгж болсон бол РТС индекс 632.12 нэгж болж, 0.59 хувиар өссөн байна. Хэдийгээр нефтийн үнэ өссөн ч пүрэв гарагт рублийн ханш унажээ. Гэсэн хэдий ч пүрэв гарагийн орой Оросын валют өдрийнхөөс бага зэрэг өсч, долларын ханш буурч 82.63 рубльтэй тэнцсэн бол харин еврогийн рубльтэй харьцах ханш 89.99 нэгж болж буурсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ