Намуудыг бүртгэхээс татгалзлаа

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2016-01-22 14:07:14

Улсын Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэхээр хандсан намуудыг бүртгэхээс татгалзав.

Улсын Дээд шүүх “Монгол Оюун Санааны Хувьсгалт нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Мөнхнасангийн, мөн “Монголын Залуучуудын Хөдөлгөөний нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга М.Эрдэнэжаргалын гаргасан хүсэлтүүдийг өнөөдөр хянан хэлэлцлээ.

Эдгээр намуудын хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг зарим талаар хангаагүй гэж үзжээ.

Эдгээр намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.

Б.Туул

Холбоотой мэдээ