Архангайн гурван сум түргэн тусламжийн шинэ машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 08:53:47

Урган гарах XVII жарны гал бичин жилийн өмнө Цэнхэр, Чулуут, Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төвүүд 2015 онд үйлдвэрлэгдсэн NISSAN X-TRAIL маркийн шинэ автомашинтай боллоо.

Эдгээр сумд нь аймгийн төвөөс алслагдсан бөглүүгээс гадна бэрх хэцүү зам харгуйтай олон багтай. Тухайлбал: Цэнхэр сумын Орхон баг нь Өвөрхангай, Баянхонгор аймагтай хиллэдэг ба зарим газар нь автомашин битгий хэл мориор ч хүрэхэд ярвигтай газар юм. Зундаа ялаагүй сэрүүхэн, өвөлдөө зөвхөн сарлаг унаж л малдаа явдаг. Энэ нутагт мотоциклоор мал хариулна гэсэн ойлголт байхгүй. Тус сумын хувьд 2015 оны арванхоёрдугаар сарын дундуур хүн эмнэлгийн алсын яаралтай дуудлагын машин нь эвдэрч, холын дуудлаганд явах боломжгүй болоод байсан юм.

Ер нь орон нутагт ахуйн осол гэмтэл зонхилдог агаад бэртэж гэмтсэн өвчтөнг дуудлагын дагуу очиж анхан шатны тусламж үзүүлэх улмаар сум, аймгийн эмнэлэгт хүргэхэд одоогийн үйлчилж буй машин техникийн тав тух туулах чадвар нь шаардлага хангахгүй болоод байсан юм.   

Архангай аймаг  Л. Булган

Холбоотой мэдээ