Ирак дахь цэргийн оролцоогоо АНУ нэмэгдүүлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-20 11:42:12

МОСКВА. /RIA Novosti/. Ирак дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлж магадгүй тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер мягмар гарагт мэдээллээ гэж “Washington Post” сонинд бичжээ.

Картерын хэлснээр, босогчдын эсрэг тусгай ажиллагаанд оролцох Иракийн цэрэг, цагдаа нарыг илүү олон тоогоор бэлтгэж сургах зорилгоор цэргийн сургагчдын тоог нэмэгдүүлэх тухай яригдаж байгаа аж.

“Washington Post” сонинд мэдээлж буйгаар, ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь саяхан Иракийн Анбар мужийн Эр-Рамади хотыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос чөлөөлөх ажиллагаа амжилттай болсонтой холбоотой байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ