"Даян" клуб Завханы чөлөөтийн шилдгүүдийг бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 09:43:32

Завхан аймгийн харъяат Монгол Улсын гарьд Б.Гончигдамба “Даян” нэртэй чөлөөт бөхийн клуб нээжээ.

Тэрээр бөхийн чөлөөт барилдаанаар бөхийн замналаа эхэлж, энэ барилдаанаар чамгүй амжилттай барилдаж байсан бөгөөд нутгийнхаа залуучуудыг дэмжин бөхийн спортод дасгалжуулан бэлтгэх юм байна. Байгуулагдаад удаагүй тус клубээс аймгийн арслан Б.Чимэдвандан, аймгийн заан Т.Бэгзсүрэн, аймгийн харцага П.Өсөхбаатар нар бэлтгэгдэн УАШТ-нд оржээ.

Тэднээс аймгийн харцага П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртснээр клубынхаа амжилтын гарааг мялаажээ. Гарьд өөрөө энэ жил УАШТ-нд зодоглоогүй бөгөөд хойшид энэ дэвжээнээс олон олон залуус улс, дэлхий, олимпийн медаль хүртэж, үр шимээ олондоо түгээнэ хэмээн хэлжээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ