Галын аюулгүй байдлын талаар үзүүлэх сургалт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-01-19 16:32:41

Монголын Үндэсний Түүхийн музей, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран өнөөдөр 09 цагт “Галын аюулгүй байдлын сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн 10-дугаар анги гал унтраах ажиллагааг практикаар үзүүлсэн юм. Галын 3 машин ирж, зориулалтын аврах шат ашиглан гал гарсан үед дээвэр дээр байгаа хүмүүсийг аврах ажиллагааг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг танилцуулан, гал гарсан үед яарч сандралгүй дуудлага өгөх, анхан шатны арга хэмжээг авах зэрэг мэдвэл зохих зүйлсийг практик сургалтаар дамжуулан музейн ажилтнуудад хүргэв.

Сургалтын 2 дахь хэсгийг “Галын аюулгүй байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн 10 дугаар ангид зохион байгууллаа.

Пактик сургалтыг зохион байгуулснаар гамшиг, аюул ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг мэдэж, түүнийгээ бодитоор туршин, цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, туршлагыг хуримтлуулж чадлаа хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа.

Сургалтад музейн удирдлага, ажилтан албан хаагчид оролцов.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ