Төрийн албан хаагчдын зорилго үйл явдлын менежмент рүү чиглэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 10:05:59

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, Орон нутгийн Цогц хөгжил-Түншлэл төслийн санхүүжилтээр зохион байгуулагдаж байгаа Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт энэ жил улам боловсронгуй байдлаар зохион байгуулагдах аж.

Сургалтыг зохион байгуулахын өмнө төрийн албан хаагчдаас ямар сэдвээр нэмэлт мэдээлэл, авах талаар санал авч, цаашдын сургалтын төлөвлөгөөгөө боловсруулах зорилгоор Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Штэфан Хансэлманн, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институтын захирал Н.Бурмаа нар Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирсэн юм. Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, хэлтэсийн дарга нарынхаа хамтаар хүлээн авч уулзлаа.

Уг сургалт нь өнгөрсөн жил ерөнхий сэдвүүдээс гадна төрийн захиргаа, төрийн бүтээмж, ёс зүй, сэтгэл зүй зэрэг 10 гаруй сэдвээр зохион байгуулагдаж үр дүнгээ өгчээ. Тухайлбал төрийн албан хаагчдын хувьд албан бичиг баримтын хөтлөлт эмх цэгтэй болж, алхам бүрд сайжруулах чиглэлд голлон анхаарч ажиллаж ирсэн байна. “Цаашид уг сургалтыг өшөө боловсронгуй болгох, Олон улсын ISO стандартыг хэрэгжүүлэгч байгууллага гэсэн чухал эрхийг хадгалах биш, улам сайжруулж, үйл явдлын менежемент рүү гол анхаарлаа чиглүүлэн, алхам тутам өөрчлөгдөж байгаа үйл явцад анхаарч, үйл явдлыг үр дүнтэй болгон ажиллах нь чухал байна хэмээн” ноён Штэфан Хансэлманн онцлон хэллээ. Хөгжин дэвшиж буй үйл явцтай холбоотойгоор орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд ч өөрчлөлт орж байна. Иймээс энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийг шинэчлэх ажлыг энэхүү ISO-той давхар уялдуулан хэрэгжүүүлэх нь зүйтэй байна хэмээн аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан хэлж байлаа. Түүний саналыг ноён захирал “үүнийг би мэдэж байгаа. Үндэсний хэмжээнд хийгдэх ажлыг  Олон Улсын түвшинд хэрхэн холбох талаар бодох хэрэгтэй. Сэлэнгэ аймгийг судлагааны гол төв болгон хөгжлийн гарц болгож болох юм хэмээсэн. Ингээд аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын мэргэжилтнүүдээс ямар чиглэлээр, өөрт юу хэрэгтэй байгаа талаар санал авлаа. Энэ жилийн сургалтын явц шинэлэг, өргөн далайцтай зохион байгуулагдах нь.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ